БНХАУ-ын Төрийн хэвлэл болох China.com сайтад манай орны дархлаажуулалтын талаар мэдээ гарсныг орчуулан хүргэж байна.
Монгол Улсын Засгийн газар COVID-19-ийн эсрэг вакцин худалдан авах ажлыг тэргүүлэх чиглэлд тавьж, дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж байна.
Тус улс өнөөдрийн байдлаар 3,24 сая тун коронавирусийн эсрэг вакцин аваад буй. Үүний 90,8 хувь буюу 2.9 сая тун нь БНХАУ-ын “Синофарм” компанийн вакцин эзэлж байна.
Монголын Засгийн газраас энэ оны зургадугаар сарын сүүлч гэхэд хүн амныхнаа 60 хувийг /2,06 сая насанд хүрэгчид/ вакцинжуулж дуусахаар төлөвлөсөн. Энэ сарын 10-ны байдлаар 2,27 сая гаруй тун вакцин хийжээ.
Тавдугаар сарын 8-нд ДЭМБ COVID-19-ийн эсрэг “Синофарм” вакциныг яаралтай горимоор хэрэглэх жагсаалтад оруулсан. Энэ мэдээг Монгол Улсын Гадаад хэргийн яамны сайд Б.Батцэцэг өөрийн фейсбүүк хуудаснаа нэн даруй хуваалцав. Мөн зарим иргэн Хятадын засгийн газарт вакцины тусламж үзүүлж буйд талархаж байгаагаа илэрхийлж байсан юм.
Түүнчлэн Улаанбаатар хотын “Сонгдо” эмнэлгийн захирал Б.Болдсайхан сэтгүүлчдэд мэдээлэхдээ тус эмнэлгээс явуулсан COVID-19 вакцины харьцуулсан судалгаагаар эсрэгбиеийн хамгийн дээд хэмжээ нь Хятад вакцин хийлгэсэн хүмүүст үүссэнийг хэлж байв.
Эх сурвалж: China.com