Сингапур 12-15 насны хүүхдүүдэд зориулсан “Pfizer” вакциныг бүртгэсэн гурав дахь улс болов

Сингапур 12-15 насны хүүхдүүдэд зориулсан “Pfizer” вакциныг бүртгэсэн гурав дахь улс болов

Сингапур өчигдөр/2021.05.18/ 12-15 насны хүүхдүүдэд зориулсан “Pfizer” вакциныг бүртгэсэн талаар тус улсын Эрүүл мэндийн шинжлэх ухааны газраас (HSA) мэдээллээ. Ингэснээр тус насны бүлэгт зориулсан “Pfizer” вакцинд зөвшөөрөл олгосон гурав дахь улс болж байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ, Канад улс тус вакцинд зөвшөөрөл олгосон юм. Өчигдрийн байдлаар АНУ-д 12-15 насны 600 мянган хүүхэд вакцинд хамрагджээ.

АНУ-ын Халдварт өвчнөөс сэргийлэх, тэмцэх төвөөс вакцин хийлгэсэн хүүхдүүдэд илэрч болох шинж тэмдгийн талаар мэдээлэл гаргасан. Үүнд:  

  • тарьсан хэсэгт хөндүүрлэх, 
  • хавдах, улайх, 
  • ядрах, толгой өвдөх,
  • булчин өвдөх, 
  • халуурах, даарах, 
  • дотор муухайрах зэрэг шинж тэмдэг түгээмэл илэрч болзошгүй аж. Энэ нь “Pfifer” вакцин хийлгэсэн насанд хүрсэн иргэдэд түгээмэл илэрдэг шинж тэмдгүүд юм. 

Эдгээр гаж нөлөө нь хэд хоногийн дараа арилах бөгөөд хэрэв удаан хугацаанд үргэлжилбэл мэргэжлийн эмчид хандахыг зөвлөжээ. Мөн зарим тохиолдолд гаж нөлөө огт илрэхгүй байж болохыг анхааруулсан байна. 

Эх сурвалж: CNA