Энэ сарын 08-аас хөл хориог сулруулж, улбар шар түвшинд шилжүүлнэ

Энэ сарын 08-аас хөл хориог сулруулж, улбар шар түвшинд шилжүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ сарын 08-ны өдөр дуусах Улаанбаатар хотод тогтоосон Бүх нийтийн бэлэн  байдлын зэргийг сулруулж, Өндөржүүлэн бэлэн байдлын зэрэгт буюу Улбар шар түвшинд шилжихээр болсон гэдгийг Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ.

Улбар шар түвшинд ямар байгууллагууд ажиллах талаар журмыг дахин шинэчлэн өнөөдөр үдээш хойш УОК хуралдаж шийдэх ажээ.