Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэх 142 иргэний 38 нь вакцины бүрэн тундаа хамрагджээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэх 142 иргэний 38 нь вакцины бүрэн тундаа хамрагджээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг өнөөдөр 20:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

Тус нислэгээр 142 иргэн ирэх юм. Эдгээр иргэнээс вакцины бүрэн тунд хамрагдан, дархлаа тогтох хугацаагаа өнгөрөөсний дараа ирж байгаа 38 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүлнэ. Бусад иргэнийг “Ибис”, “Кемпински”, “Новотэл”, “Амар” зочид буудлуудад тусгаарлана.

УОК-ын шийдвэрээр энэ сард 14 удаагийн тусгай нислэгээр 2,600 гаруй иргэнийг татан авахаар төлөвлөөд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.