СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн метрийн нүхэн жорлонд унасан нэг настай хүүхдийг эсэн мэнд гаргажээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн метрийн нүхэн жорлонд унасан нэг настай хүүхдийг эсэн мэнд гаргажээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Наран багт бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан тухай дуудлагыг 05.04-ний өдрийн 13:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 3 км замыг туулан 13:08 цагт очиход Э /1 настай, эрэгтэй/ 4 метрийн гүн нүхэн жорлонд унасан байсныг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Тиймээс эцэг, эхчүүд та бүхэн бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлнэ үү.