Л.Баттөр: Вакцины агуулах барих ажлын явцад цэвэр усны шугам гэмтсэн, 23:00 цагт хэвийн болсон

Л.Баттөр: Вакцины агуулах барих ажлын явцад цэвэр усны шугам гэмтсэн, 23:00 цагт хэвийн болсон

ХӨСҮТ-ийн вакцин, био бэлдмэлийг хадгалах, хүйтэн хэлхээний үндэсний төв агуулахын өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа. Энэхүү агуулах баригдсанаар +2-8 градус, -15-25 болон -70 хэмийн градуст зориулагдсан тоног төхөөрөмжүүдийг суурилуулах, вакцины хадгалалт тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах боломжтой болох бөгөөд ирэх сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм.

Харин өчигдөр орой цахим орчинд “ХӨСҮТ-ийн бохирын шугам задарч, 8 цаг усгүй болжээ. Халдвар тархах өндөр эрсдэл үүссэн байна. Мэдээлэл дамжуулах гэж очсон сэтгүүлч, зураглаачдыг хөөсөн байна” гэх мэдээлэл цацагдсан. Харин ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр энэ талаар “Вакцины нэмэлт агуулах барих барилгын ажил эхэлсэн. Газрын ажил хийх явцад цэвэр усны шугам гэмтсэн. Буцаад 23:00 цагт хэвийн ажиллагаандаа орсон. Санаа тавьсанд баярлалаа” хэмээн тайлбарлажээ.