Жил бүрийн өдийд унгирал буюу модны хөвөн хийсэж, харшил сэдрээдэг. Тиймээс Нийслэлээс унгирал гаргахгүйн тулд улиасыг өнгөрсөн гуравдугаар сарын 15-аас эхлэн хэлбэржүүлж эхэлсэн юм. Үүнээс гадна 20 мянган улиасанд тариа тарихаар болжээ. Олон улсад унгирал гаргахгүйн тулд уг аргыг түгээмэл хэрэглэдэг аж.
