ОХУ-ын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальный шоронд өлсгөлөн зарлаад гурван долоо хонож буй. Түүний биеийн байдал новичокоор хордуулсны улмаас улам муудаж, гар, хөл нь мэдрэлгүй болсон юм.
Шоронгийн удирдлагууд түүнд хэрэгцээтэй эмчилгээг хийгээгүй учир ийнхүү өлсгөлөн зарласан билээ. Түүний хувийн эмч Навальныйг өлсгөлөн зарлахаа нэн даруй болихгүй бол бөөр болон бусад эрхтэн систем нь гэмтэж, эмчилгээ авахгүй болно хэмээн сануулсны дараа өнгөрсөн баасан гарагт өлсгөлөнгөө дуусгавар болгосон юм.
Харин өчигдөр ОХУ-наас сөрөг хүчний удирдагч Алексей Навальный өөрт нь тулгасан бусдын нэр хүндэд халдсан гэх хэргийн давж заалдах шатны шүүх хуралд оролцжээ.
Тэрбээр 24 хоног өлсгөлөн зарласныхаа дараа анх удаа олон нийтийн нүдэнд ил гарч байгаа нь энэ юм. Шүүх танхимаас үзүүлсэн видео дүрснээс харвал Навальный маш их турж эцсэн байжээ. Тэрээр “Би араг яс шиг болсон. Долдугаар ангид байхдаа л ийм жинтэй байсан байх” гэж Навальный шүүхийн танхимд байхдаа ярьсан байна. Харамсалтай нь өчигдөр болсон шүүх хурлаар Навальный ялагдаж, торгуулийг төлөхөөр болжээ.