Цар тахлыг хяналтдаа авсан хэмээн зарлаж, бусад улс орнуудад вакцин хандивлаж байсан Энэтхэг улс /БНЭУ/ коронавирус халдварын “шуурганд” өртөөд байна. Тодруулбал, сүүлийн тав хоногт өдөр бүр 300 мянган хүнээс халдвар илэрч, нийт 2 мянга гаруй хүн амиа алджээ. Мөн нийт халдварын тохиолдол 17 саяад хүрсэн байна.
Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди “коронавирусийн халдвар яг одоо бидний тэвчээрийг шалгаж байна. Эхний давлагааг амжилттай давсан бид итгэл дүүрэн байсан. Гэвч дахин үндэстнийг хамарсан “шуурганд” өртлөө” хэмээжээ.
Bodies are being lined up in crematoriums. #india #CovidIndia
— Suchitra Vijayan (@suchitrav) April 26, 2021
Shubhashnagar Crematorium
pic.twitter.com/UEtBJhArTA
Халдварын нөхцөл байдал тус улсад хүндэрч, эмнэлгийн ор хүрэлцэхгүй болсноос гадна, зайлшгүй шаардлагатай эмийн үнэ хэдэн дахин өсөж, гэрээр эмчилгээ хийлгэж байгаа иргэдийн амиа алдах эрсдэлийг нэмэгдүүлж эхэлсэн байна. Улмаар оршуулгын газрууд дүүрч, цогцсыг шатааж буй нүд халтирам гэрэл зургууд олон улсын хэвлэлүүдэд нийтлэгдэж байна.