Энэтхэгийн засгийн газраас өчигдөр/2021.04.25/ “коронавирусийн дэгдэлтэд Засгийн газрыг буруутгасан, ялангуяа орон нутгийн хууль тогтоогчдыг буулгахыг хүссэн жиргээнүүдийг” устгах хүсэлтийг твиттерт илгээсэн юм. Үүний дараа “Твиттер” Энэтхэгийн Засгийн газартай холбоотой “зарим жиргээг үзэх боломжгүй болгосон” хэмээн Ройтерс мэдээлжээ.
Твиттер чухам ямар жиргээг “үзэх боломжгүй” болгосон талаараа тодорхой мэдэгдээгүй ч орон нутгийн хэвлэлүүдийн бичиж буйгаар Ерөнхий сайд Нарендра Модиг ковидын нас баралтад хариуцлага хүлээлгэх тухай, вирус дэгдэж байхад улс төрийн цуглаан зохион байгуулахыг зөвшөөрсөн, зохион байгуулсан зэрэгт буруутгасан жиргээнүүд багтжээ. Мөн Энэтхэгийн нөхцөл байдлын талаар мэдээлсэн хэд хэдэн жиргээг хаажээ.
Because you know it’s easier to take down tweets than it is to ensure oxygen supplies.
— Aftab Alam (@aftabistan) April 25, 2021
Via Shuddhabrata Sengupta
"On the Centre's request, Twitter takes down 52 tweets criticising India's handling of the pandemic"
Үүнд Энэтхэгийн ард түмэн ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна. Засгийн газрын зүгээс твиттерт илгээсэн хүсэлтдээ 2000 онд баталсан Мэдээллийн технологийн тухай хуулийг иш татсан юм. Өөрөөр хэлбэл, хаалгах хүсэлт тавьсан жиргээнүүд уг хуулийн “хуурамч мэдээллээр иргэдийг төөрөгдүүлэх” гэсэн заалтад хамаарч байна гэжээ.
Энэтхэгийн засгийн газар орон нутгийн сонгуульд зориулж улс төрийн цуглаан хийх, Хинду шашны наадам зохион байгуулахыг зөвшөөрсөн нь халдварыг эрчимжүүлэх нөхцөл болсон гэж иргэд нэлээдгүй шүүмжилж байгаа юм.
Twitter censored tweets critical of India’s handling of the pandemic at the government’s request https://t.co/aNoJ3EQ4ec pic.twitter.com/xUvSE7VDLU
— The Verge (@verge) April 24, 2021
Эх сурвалж: BBC