АНУ-ын Сансрын Уудмыг Судлах Агентлаг/НАСА/-ийн хөөргөсөн Ангараг гарагийг судлах төхөөрөмж өнгөрсөн хоёрдугаар сард тус гараг дээр амжилттай газардаж, судалгааны ажлаа гүйцэтгэсээр байна.
Төслийн өөр нэгэн бүрэлдэхүүн хэсэг нь Ангараг дээр бичил хэмжээний нисдэг тэрэг хөөргөх байсан юм. “Ingenuity Mars” хэмээх уг бичил тэрэгний анхны туршилтыг энэ сарын 19-нд амжилттай хийсэн.
Тэгвэл өчигдөр/2021.04.25/ нисдэг тэрэг 5 метр өндөрт 80 секунд орчим хөөрч чаджээ. НАСА-ийн эрдэмтэд цаашид нисдэг тэрэгний хурд, болон нисэх хугацааг нь ихэсгэхээр төлөвлөж байна.
Хүн төрөлхтөн дэлхийгээс өөр гараг дээр нисдэг тэрэг хөөргөж буй анхны тохиолдол нь энэ юм. “Ingenuity Mars” 1,8 кг орчим жинтэй. Ирээдүйд сансрын нисэгчдийг хайж олох, хүрэх боломжгүй газрыг судлахад уг нисдэг тэргийг ашиглах зорилготой.
Ангараг гарагийн агаар маш сийрэг, даралт бага байдаг учир сэнсний эргэлтийн хурдыг дэлхий дээр байдгаас хэд дахин илүү хурдтай эргүүлэх шаардлага тулгардаг. Тиймээс нисдэг тэрэгний цахилгаан хангамжид шаардагдах цахилгаан эрчим хүчийг бүрдүүлэхийн тулд нарны хавтангаар олон цагийн туршид цэнэглэсэн аж.
ВИДЕО:
Эх сурвалж: BBC