Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нэг хүү, нэг охинтой. Хүү С.Өнөболд нь Сингапур улсын “Embry Riddle Aeronautical University”-д нисэхийн чиглэлээр суралцаж, төгссөн. Одоо ИНЕГ-т нисгэгчээр ажилладаг.
Залуу нисгэгч С.Өнөболд өчигдөр буюу 2019.08.08-нд ХБНГУ-д байрлах, Франкфуртын нисэх онгоцны буудал дээр хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Мандухай сэцэн хатан” хөгжмийг төгөлдөр хуураар тоглож сонирхуулсан байна.
Монгол нисгэгч залуу Франкфуртын нисэх дээр ингээд Мандухай сэцнээ дараад сууж байх 🙏 @JANTSANNOROV pic.twitter.com/w889seDMwI
— Enkhtuvshin Dashtseren (@tuvsche) August 8, 2019