Я.Эрдэнэсайхан: “Монгол-Хятадын экспо” үзэсгэлэн ӨМӨЗО-нд болно

Я.Эрдэнэсайхан: “Монгол-Хятадын экспо” үзэсгэлэн ӨМӨЗО-нд болно

“Монгол-Хятадын экспо” гурав дахь удаагийн арга хэмжээ энэ оны есдүгээр сарын 6-10-ны өдрүүдэд Өвөр Монголын Өөртөө Засах Орны нийслэл Хөх Хот, мөн Улаанцав, Тунглио хотуудад зохион байгуулагдах гэж байна.

Энэ удаагийн экспо нь үзэсгэлэн яармаг, соёлын солилцоо, хурал форум, хөрөнгө оруулалт гэсэн үндсэн дөрвөн хөтөлбөрийн хүрээнд нийт 13 арга хэмжээ зохион байгуулагдана. Арга хэмжээний бэлтгэл ажлыг ХХААХҮЯ болон ГХЯ хариуцаж буй юм.

БНХАУ-ын талаас хорио цээртэй малын гаралтай бүх төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн, зөгийн бал, гахайн өөх, гахайн махан бүтээгдэхүүн зэрэг бүтээгдэхүүнийг хүлээж авах боломжгүйг мэдэгдсэн аж.

Мөн мах махан бүтээгдэхүүний хувьд зөвхөн БНХАУ-д экспортын зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд оролцох боломжтой юм байна. Энэ удаагийн үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгжийн зохион байгуулалт, ложистик, бүртгэл зэрэг асуудлыг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Мишээл экспо ХХК, Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо хариуцан ажиллах бөгөөд бүртгэлийн үйл ажиллагаа энэ сарын 2-12-ны өдрийг хүртэл дээрх гурван байгууллага дээр зэрэг хийгдэж байна.




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө