Европын орнууд “АстраЗенека” вакциныг аюулгүй гэж үзэж, үргэлжлүүлэн хэрэглэхээр боллоо

Европын орнууд “АстраЗенека” вакциныг аюулгүй гэж үзэж, үргэлжлүүлэн хэрэглэхээр боллоо

Европын эмийн агентлаг “АстраЗенека” вакциныг “аюулгүй, вирусийн эсрэг үр дүнтэй” гэсэн албан ёсны дүгнэлт гаргасны дараа тус вакцины хэрэглээг түр хугацаагаар зогсоогоод байсан зарим орон үргэлжлүүлэн хүн амаа дархлаажуулахаар боллоо.

Европын эмийн агентлагаас вакцин цус өтгөрөлттэй холбоогүй болохыг тогтоосон байна. Уг мэдэгдлийн дараа Герман, Франц, Итали, Испани зэрэг орнууд вакциныг үргэлжлүүлэн хэрэглэхээ мэдэгджээ.

Харин Европын холбооны орнууд “AstraZeneca”-гийн вакциныг үргэлжлүүлэн хэрэглэх эсэх, вакцинжуулалтыг хэзээнээс эхлүүлэхээ бие даан шийдвэрлэх юм. Тухайлбал, Шведийн хувьд “хэдэн хоногийн дараа” шийдвэрээ гаргана гэдгээ мэдэгдсэн байна.  

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ хэд хоногийн өмнө вакциныг үргэлжлүүлэн хэрэглэхийг улс орнуудад уриалаад байсан юм. Харин шинжилгээ, судалгааны дүгнэлтээ өнөөдөр танилцуулах аж.

Эх сурвалж: CNN