БНСУ “АстраЗенека” вакциныг аюулгүй гэж үзэв

БНСУ “АстраЗенека” вакциныг аюулгүй гэж үзэв

"АстраЗенека" вакциныг хийлгэсэн цөөн тооны хүнд цус өтгөрөх шинж тэмдэг илэрсний дараа Франц, Герман, Итали, Испани тэргүүтэй Европын хэд хэдэн орон түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ/холбоотой мэдээллийг ЭНД дарж үзнэ үү/.

Тэгвэл БНСУ-ын Халдварт өвчинтэй  тэмцэх  төвөөс "АстраЗенека" вакциныг төлөвлөгөө ёсоор үргэлжлүүлэн дархлаажуулалтад ашиглах шийдвэр гаргасан байна. Тус  улс  Европын  эмийн агентлаг болон ДЭМБ-ын мэдэгдлийг харгалзан вакциныг зогсоох үндэслэл байхгүй  гэж үзэж уг шийдвэр гаргажээ. БНСУ-д өнөөдрийн байдлаар 570 мянган хүн "АстраЗенека" вакцины эхний тунг хийлгэсэн ч Европт бүртгэгдэж буй цус нөжрөх, цус өтгөрөх хариу урвал илэрсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.

Европын орнуудын зүгээс “АстраЗенека”  вакциныг тариулсан  хүмүүсийн тодорхой  бүлэгт  цус нөжрөх буюу цус бөөгнөрөх шинж тэмдэг илэрснийг үндэслэн уг шийдвэрийг гаргаад буй.

Улмаар нарийн шинжилгээ, судалгааг бүрэн хийж, “аюулгүй” гэх хариу гартал түр хугацаагаар зогсоох төлөвтэй байна. Харин ДЭМБ-ын зүгээс вакцин цусны өтгөрөлт үүсгэж буй хангалттай нотолгоо байхгүй тул улс орнуудыг вакцинжуулалтаа үргэлжлүүлэхийг уриалж байгаа юм. ДЭМБ хоёр хоногийн өмнө гаргасан мэдэгдэлдээ “AstraZeneca вакцины ашиг тус нь эрсдэлээс давсан” гэж дурджээ.

Эх сурвалж: Koreatimes