Арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч этгээд зургаан Ази эмэгтэйн амийг хөнөөжээ

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч этгээд зургаан Ази эмэгтэйн амийг хөнөөжээ

АНУ-ын Жоржиа мужид халдлага гарч найман хүн амь үрэгджээ. Тэдний зургаа нь Ази гаралтай эмэгтэй байсан аж. Хэргийг тодруулбал, 21 настай эрэгтэй Атлантагаас хойд зүгт байрлах гурван өөр сувилал, массажны газарт галт зэвсгээр халдлага үйлджээ. Амиа алдсан зургаан эмэгтэйгийн дөрөв нь Солонгос гаралтай байсныг Өмнөд Солонгосын талаас батлаад байна.

Цагдаагийн албан хаагчид хэрэг гарсны дараа хяналтын камерын бичлэгийг үзэж, сэжигтний дүрсийг олон нийтэд цацсан байна. Улмаар сэжигтэн болох Жоржиа мужийн иргэн Роберт Аарон Лонг Атланта хотоос өмнө зүгт 240 милийн зайд орших Крисп тойрогт баривчилжээ.

Одоогоор сэжигтний хэргийг үйлдсэн сэдэл нь тодорхойгүй байгаа талаар мужийн цагдаагийн алба мэдээллээ. Эрх баригчид уг хэргийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын улмаас үйлдсэн гэж дүгнэхэд хэтэрхий эрт байна хэмээжээ.

Гэсэн ч ковид-19-ийн тархалтад Азиудыг буруутгах үзэл Европын орнуудад дэлгэрч Ази гаралтай Америкчууд сүүлийн үед халдлагад өртөх тохиолдол цөөнгүй гарч байна. Үүнтэй холбоотойгоор тус улсын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоо хоногт Ази гаралтай Америкчуудыг ялгаварлан гадуурхаж, сэтгэл санаа болон эрүүл мэндээр хохироож буйг хүчтэй шүүмжилсэн юм.

Эх сурвалж: CNN