БНСУ-ын нийслэл Сөүл хотын захиргаа коронавирусийн халдварын тархалтыг намжаахын тулд бүх гадаад ажилчдаас PCR шинжилгээ авах захирамж гаргажээ.
Өглөө болсон хотын захиргааны нээлттэй хэвлэлийн хурлыг үеэр “Өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал Сөүл хотод оршин сууж хөдөлмөр эрхэлж буй визтэй, визгүй бүх гадаад ажилчид шинжилгээ өгөх ёстой. Бид ажил олгогч 4457 байгууллагад албан бичиг хүргүүлсэн” гэж мэдэгджээ.
Шинжилгээ үнэ төлбөргүй хийгдэх бөгөөд хэрэв тухайн иргэн халдвар авсан бол үнэ төлбөргүй эмчилж өгөх юм байна. Тиймээс бүх ажилчдыг шинжилгээнд хамрагдахыг уриаллаа. Хэрэв захирамжийг зөрчвөл хоёр сая хүртэлх воны торгууль төлөх аж. Цаашид Сөүлээс гадна бусад хот, мужуудад энэ төрлийн захирамж хэрэгжих юм.
Эх сурвалж: Yonhap