Энэ сарын 16-ны өдөр CNN суваг Соёл урлагийн буландаа Британийн гэрэл зурагчин, найруулагч Алекс де Морагийн "Straight Outta Ulaanbaatar" баримтат кино, номыг онцолсон юм.
Уг кинонд Монголын хип хоп урлагийн хөгжил, хип хоп уран бүтээлчид, шивээсчид, дуу бичлэгийн студиуд, Монголын өнөөгийн нийгэм, өдөр тутмын амьдралын талаар өгүүлдэг бөгөөд киноны гол дүрээр реппер Big Gee тоглосон юм.
Үүнтэй холбоотойгоор АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клечески Реппер Gee-д баяр хүргэжээ. Тэрбээр өөрийн твиттер хуудсандаа “Big Gee болон Монголын хип хоп-ыг “CNN” онцолсонд баяр хүргэж байна. CNN танд анхаарал хандуулж байгаад миний бие баяртай байна. 2019 онд Big Gee, бусад монгол уран бүтээлчдийн оролцсон “Next Level” АНУ-ын хип хоп хөтөлбөрийг хөтлөх нь нэр төрийн хэрэг байсан. Цар тахал дуусаж аюулгүй болсон үед дахин уулзана гэж найдаж байна” гэжээ.
Congratulations Big Gee & Mongolian hip-hop for being featured on CNN! I am glad you are getting the attention you deserve. I was honored to host Big Gee & other Mongolian artists during the 2019 Next Level U.S. hip-hop program. I hope we can see you in concert soon when safe. https://t.co/MEALHTRTxo pic.twitter.com/Nvu5ffKU0J
— Michael S. Klecheski (@USAmbMongolia) March 16, 2021