Энэ сарын 13, 14 –ны өдрүүдэд цаг агаарын аюулт үзэгдэл болж өнгөрсөн. Үүний улмаас 10 иргэн амиа алдсан, олон сая мал хорогдсон гэж манай улсын албаны эх сурвалжууд мэдээлж буй.
Тэгвэл тус шороон шуурга манай урд хөрш БНХАУ /Хятад/, мөн БНСУ /Умард Солонгос/-ыг дайран өнгөрөгч “агаарын бохирдол үүсгэсэн” гэж тус улсын хэвлэлүүд мэдээлж, зарим үл ойлголцлыг төрүүлж эхлээд байгаа ажээ.
Тухайлбал, энэ сарын 15-ны өдөр БНСУ-ын хэвлэлд “Хятад улсаас үүссэн шороон шуурга сүүлийн өдрүүдэд БНСУ-ыг дайран өнгөрөгч, улмаар БНСУ-ын агаарын чанарыг ноцтой бууруулж байна” гэж мэдээлсэн байна.
Иймд БНАХУ-ын Гадаад харилцааны яам /ГХЯ/-ны төлөөлөгч Жао Лижянь өчигдөр /2021.03.16/ мэдээлэл хийж, “Байгаль орчны болон агаар мандлын бохирдлын асуудалд улс орны зааг хязгаар гэж байдаггүй, түүний эх үүсвэр зэрэг талаар дүгнэлт гаргахдаа шинжлэх ухааны судалгаанд үндэслэх ёстой. Хятад улсын судалгааны байгууллагаас гаргасан анализаас үзэхэд, энэ удаагийн шороон шуурга нь хилийн чанадаас үүссэн бөгөөд Хятад улсаар “дайран өнгөрсөн” байна. Монгол улсын албанаас “шороон шуурганы хор хөнөөлийн талаар мэдээлсэн холбогдох мэдээллийг бид авсан. Хятад улс Монгол улсыг шороон шуурганы “дээд талын цэг” байсан байж болзошгүй хэмээн зэмлэж, зарлаагүй. Холбогдох талууд бүгд шинжлэх ухааны болон бүтээлч байр сууринаас асуудалд хандаж, иргэдийг зөв хөтөлж, худал мэдээллээс зайлс хийх ёстой” гэж мэдэгджээ.