БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, эхнэрийн хамт "АстраЗенека" вакциныг хийлгэнэ

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, эхнэрийн хамт "АстраЗенека" вакциныг хийлгэнэ

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин гэргий Ким Жунсукын хамт энэ сарын 23-ны өдөр “АстраЗенека” вакциныг хийлгэнэ гэдгээ мэдэгджээ. Энэ нь ирэх зургадугаар сард Англид болох G7 төрийн өндөрлөгүүдийн уулзалтад оролцох бэлтгэл ажлын нэг хэсэг аж. 

Тус улс энэ сарын эхээр "АстраЗенека" вакцинаар бүх нийтийн дархлаажуулалтаа эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 700 мянга гаруй хүн вакцинжуулалтад хамрагдсан байна.

Вакцин хийлгэсний дараа 16 хүн нас бараад байгаа ч эрх баригчдын зүгээс вакцин нас барагсдын үхлийн шалтгаантай ямар нэгэн холбоогүй гэж тайлбарлаж байгаа юм.  Тус улс энэ сард асрамжийн  газрын өндөр настнууд болон  эрүүл мэндийн салбарын ажилчдыг вакцинжуулж дуусах бол ирэх сараас 65-аас дээш  насны энгийн  иргэддээ  вакцинд хамруулах төлөвлөгөөтэй байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд БНСУ-д коронавирусийн халдварын 363 тохиолдол бүртгэгдэж, нас баралт гурваар нэмэгджээ. 

Эх сурвалж: Koreanhearald