Испанид долоо хоногийн дөрвөн өдөр ажиллаж, гурван өдөр амрах журмыг хэрэгжүүлж эхэлжээ

Испанид долоо хоногийн дөрвөн өдөр ажиллаж, гурван өдөр амрах журмыг хэрэгжүүлж эхэлжээ

Испанид долоо хоногийн дөрвөн өдөр ажиллаж, гурав хоног амрах туршилтын журам хэрэгжиж эхэлжээ. Тус саналыг парламентад цөөн суудалтай зүүн жигүүрийн жижиг нам болох "Мас Паис" өнгөрсөн хоёрдугаар сард гаргасан бөгөөд засгийн газраас дэмжсэн байна.

“Мас Паис” намын дарга Иниго Эррехон “Манай улсын иргэд олон цаг ажилладаг ч бүтээмжээрээ олон улсад тэргүүлдэггүй. Тиймээс олон цаг ажилласнаар илүү ихийг бүтээнэ гэсэн ойлголт тийм ч үндэслэлтэй биш” гэдгийг онцолжээ. Туршилтад 200 орчим компанийн 6 мянган  ажилтан хамрагдаж байгаа юм байна. 

Дөрвөн өдөр ажиллаж, гурван өдөр амрах хөтөлбөрийг сүүлийн жилүүдэд хэд хэдэн орон туршиж байгаа бөгөөд ингэснээр ажил, амьдралын тэнцвэр бий болохын зэрэгцээ нийгмийн стресс буурч, сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг болох нь судалгаагаар батлагдсан байна. 

Өмнө нь ажлын дөрвөн өдөр журмыг АНУ-ын Юта муж,  Финланд, Герман, Шинэ Зеланд улсууд хэрэгжүүлж байв.  

Эх сурвалж: Indianexpress