Сансрын нисгэгч Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнах В.Путины зарлиг гарчээ

Сансрын нисгэгч Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнах В.Путины зарлиг гарчээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин "ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсан гэж Монгол Улсын иргэн, "Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Ж.Гүррагчааг Александр Невскийн одонгоор шагнах” зарлиг гаргажээ. 

Сонирхуулахад, Гэгээн Александр Невскийн одонг анх 1725  онд нэгдүгээр Екатерина Хатан хааны зарлигаар гаргаж цэргийн албан хаагчид болон энгийн иргэдийг шагнадаг байжээ. Харин Ж.Гүррагчаа нь ОХУ-ын төрийн дээд шагнал Александр Невскийн одонгоор шагнагдсан анхны монгол иргэн болох ажээ.