Сарьсан багваахайгаас шинэ коронавирустэй ижил төрлийг илрүүлжээ

Сарьсан багваахайгаас шинэ коронавирустэй ижил төрлийг илрүүлжээ

Коронавирусийн халдвар манай урд хөрш БНХАУ-аас гаралтай байж болзошгүй талаар олон улсын эрүүл мэндийн байгууллагууд онцолж буй билээ. Тэр дундаа сарьсан багваахайгаас коронавирус хүнд халдварласан гэдгийг зарим түвшинд тогтоогоод байгаа юм.  

Тэгвэл Австрали, Хятадын эрдэмтэд БНХАУ-ын Юннань мужийн бүс нутагт тархсан сарьсан багваахайгаас “SARS-CoV-2” –той холбоотой дөрвөн ген илрүүлсэн байна. Тус судалгаанд 23 төрөл зүйлийн 411 дээжийг хамруулсан байна. Ингээд тус өгөгдлөөс дөрөв нь “SARS-CoV-2”, хоёр нь “SARS-CoV” –той холбоотой болохыг судлаачид илрүүлжээ. Эдгээр вирусийн нэг болох “RpYN06” нь генийн бүтцээрээ шинэ коронавирустэй 95 хувь давхцаж байгааг онцолжээ.