Манай улс вакцинжуулалтаараа дэлхийд 17-д бичигдэж байна

Манай улс вакцинжуулалтаараа дэлхийд 17-д бичигдэж байна

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Г.Болдмаа дархлаажуулалтын үйл явцын талаарх мэдээллийг танилцууллаа.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 40 цэгт дархлаажуулалт хийгдэж байна. Бүх нийтийн вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлд нийт 126,449 хүнийг хамруулаад байна. Энэ нь зорилтот бүлгийн 6 хувь юм. 

Манай улсын хувьд дархлаажуулалтын үйл явц маш сайн байгаа. 100 хүн тутамд ногдох вакцинжуулалтаараа дэлхийд 17-д бичигдэж байна. Өөрөөр хэлбэл, 18 наснаас дээш иргэдийг вакцин хамруулсан байдлаар 17-рт бичигдсэн байна. 

Одоогийн байдлаар нийт эмнэлгийн байгууллагын 96 хувийг, хариу арга хэмжээний багт дайчлагдаж буй нийт албан хаагчдын 98 хувийг дархлаажуулаад байна. Мөн боловсролын байгууллагын нийт ажилчдын 48 хувийг вакцинжуулсан.

Өчигдөр/2021.03.15/ 50-64 насны хүмүүсийг вакцинжуулж эхэлсэн бөгөөд тус өдрийн 21.00 цагийн байдлаар 2,5 хувь нь хамрагдсан байна” гэв.  

ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу КОВИД-19 вакцины хязгаарлагдсан хангамжтай нөхцөлд эрэмбэлэлт хийсэн байдал

  • Эрүүл мэндийн байгууллагын тэргүүн эгнээний эмч, мэргэжилтэн
  • Халдварын хариу арга хэмжээнд оролцож буй бусад салбарын алба хаагчид
  • Халдварт өртөж, хүндрэх эрсдэлтэй насны бүлгийн хүн ам буюу 50-64 насныхан
  • Боловсролын салбарын алба хаагчид
  • Архаг суурь өвчтэй хүмүүс
  • Хөгжлийн бэрхшээлтэй
  • Ахмад настан
  • Үйл ажиллагаа нь тасалдаж үл болох аж ахуйн нэгж, байгууллага
  • Нийгмийн тусламж үйлчилгээ нэн шаардлагатай бүлгийн хүн ам
  • Оюутан, залуус
  • Бусад зорилтот бүлгийн хүн ам