ВИДЕО: Сонгуульд өрсөлдөж буй Юүсүкэ Кавай жокерын дүрээр сурталчилгаа хийжээ

ВИДЕО: Сонгуульд өрсөлдөж буй Юүсүкэ Кавай жокерын дүрээр сурталчилгаа хийжээ

Япон улсын Чиба аймгийн засаг даргын суудлын төлөө өрсөлдөж буй Юүсүкэ Кавай гэх улс төрч сурталчилгаандаа Жокерын дүрийг ашигласан нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Кавай  сурталчилгааны кампанит ажлынхаа хүрээнд дуу гаргаж, Токио хотын гудамжинд бүжиглэж буй клипээ цахим орчинд цацжээ. Түүний энэхүү өвөрмөц сурталчилгаа олон хүний анхаарлыг татаж, зарим залуу сонгогч аль хэдийн шийдвэрээ гарган түүнийг сонгохоо илэрхийлсэн байна. Мөн

Тэрээр “Чиба аймгийг мөрөөдөл, ид шидийн орон болгоё” гэсэ уриан дор намын гишүүн Кенсакү Моритагийн албан тушаалыг залгамжлахаар төлөвлөж, сурталчилгааны ажлаа эхлүүлсэн байна. Юүсүкэ Кавай өвөрмөц сурталчилгааныхаа талаар “Алиалагч өмнө нь сөрөг талын дүр байсан ч өдгөө баатар болон мандах хандлага гарч эхэлсэн байна. Би нийт ард иргэдэд нөлөөлөх гэж энэ аргыг сонгосон юм” хэмээжээ.