ОХУ-ын эрдэмтэд вакцин хийлгэсний дараа согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байхыг хатуу анхаарууллаа

ОХУ-ын эрдэмтэд вакцин хийлгэсний дараа согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байхыг хатуу анхаарууллаа

Коронавирусийн эсрэг вакцин хийлгэсний дараа согтууруулах ундаа хэрэглэх нь дархлааны хариу урвалыг бууруулж, вакциныг үр дүнгүй болгох эрсдэлтэй талаар ОХУ-ын эрдэмтэд анхааруулж байна.  

Тус улсын “Спутник V” вакциныг боловсруулж буй Москва хотын Гамалея эпидемиологи ба микробиологийн үндэсний төвийн тэргүүн Александр Гинтсбург энэ талаар "тарилга хийлгэсний дараа гурван өдрийн турш согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг иргэдэд хатуу анхааруулсан байна. Түүнчлэн тэрбээр энэхүү сэрэмжлүүлэг нь зөвхөн “Спутник V” вакцинд хамааралтай бус, бүх вакцинд хамааралтай гэдгийг онцолжээ. 

Их Британийн Эдинбургийн Их сургуулийн дархлаа судлаач Элеонора Райли үүнийг баталж “архи, согтууруулах ундаа нь дархлааг дарангуйлдаг бөгөөд хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс халдварт өртөх эрсдэл өндөр байдаг” гэжээ. 

“Спутник V” вакцины туршилтад хамрагдсан нийт хүний 10 орчим хувьд нь дархлаа тогтоогүй байна. Үүнийг эрдэмтэд согтууруулах ундааны зүйлтэй холбоотой хэмээн таамаглаж байгаа ч хараахан батлаагүй байгаа юм. 

Тус улсын эрүүл мэндийн байгууллагын зүгээс вакцин хийлгэсний дараа архи согтууруулах ундаанаас гадна гурван хоног усанд орохгүй байх, спортоор хичээллэхгүй байхыг зөвлөж байна. 

Эх сурвалж: Newscientist