Филиппиний цагдаа нар хотын даргаа хөнөөжээ

Филиппиний цагдаа нар хотын даргаа хөнөөжээ

Өнгөрсөн бямба гарагт Катбалоган хотын цагдаа нар тус хотын захирагч болон хоёр туслахыг нь хөнөөсөн талаар эх сурвалжууд мэдэгджээ. Хэргийн үеэр мөн хоёр цагдаагийн алба хаагч амиа алдсан байна.

Катбалоган хотын захирагч Роналду Акино даваа гарагийн үдээс хойш зүүн Самар мужид автомашинтайгаа явж байсан бөгөөд энэ үеэр хотын цагдаа нар ээлжит эргүүлээ хийн, тэдний ард жолоодож явсан байна. Энэ үеэр Акиногийн аюулгүй байдлын туслахууд цагдаа нар руу гал нээн, хоёр алба хаагчийг хөнөөсөн бөгөөд цагдаагийнхан хариу гал нээж, хотын дарга болон хоёр туслахыг нь хөнөөжээ.

Бүс нутгийн Цагдаагийн командлагч, Бригадын генерал Роналдо де Жесус "Энэ бүхэн зүгээр л андуурал байсан гэж би бодож байна. Тэдэнд сэжиг төрж, манай цагдаа нар руу гал нээсэн ба манай хүчнийхэн хариу гал нээсэн" гэж сэтгүүлчдэд хэлсэн бөгөөд мөрдлөгийн ажиллагаа үргэлжилж байгааг онцолсон байна. Харин талийгаачийн дотны хүмүүс тус аллагыг зохион байгуулалттай хэмээн үзэж байгаа юм.