Савлуур дээр 36 цагийн турш тасралтгүй тоглож Гиннесийн амжилт эвджээ

Савлуур дээр 36 цагийн турш тасралтгүй тоглож Гиннесийн амжилт эвджээ

Шинэ Зеландад амьдардаг 17 настай хүү Патрик Купер 36 цагийн турш тасралтгүй савлуур дээр тоглосон гэсэн үзүүлэлтээрээ Гиннесийн амжилт эвджээ.

Патрик хүү өнгөрсөн Бямба гарагийн 10:23 цагаас Тарадайл дахь цэцэрлэгт хүрээлэнгийн савлуурт тоглож эхэлсэн бөгөөд ням гарагийн орой 22:00 цагт савлуураас буусан байна. Одоогийн дээд амжилтыг мөн Шинэ Зеланд улсын иргэн Эйми Пивот эзэмшдэг бөгөөд тэрээр 2013 оны 10-р сард савлуур дээр 32 цаг 2 минут 3 секундийг өнгөрөөн дээд амжилт тогтоож байжээ.

Одоогоор Патрик хүү Гиннесийн дээд амжилтаа албан ёсоор хүлээн зөвшөөрүүлэхээр савлуур дээр өнгөрөөсөн видеогоо нотолгоо болгон илгээсэн байна. Түүнчлэн энэ оролдлогоороо дамжуулан "Starship" эмнэлэгт 1,600 гаруй ам.долларын хандив цуглуулсан байна.

Эх сурвалж: Stuff.co