Эрдэмтэд харааны бэрхшээлтэй хүмүүсийг орчноо танихад туслах нүдний торон бүрхүүлийн суулгац бүтээжээ

Эрдэмтэд харааны бэрхшээлтэй хүмүүсийг орчноо танихад туслах нүдний торон бүрхүүлийн суулгац бүтээжээ

Швейцарийн Лозанна хотын Холбооны политехникийн сургуулийн (EFPL) эрдэмтэд харааны бэрхшээлтэй хүмүүст зориулж нүдний торон бүрхүүлийн суулгац зохион бүтээжээ. Уг торон бүрхүүлийн тусламжтай харааны бэрхшээлтэй хүн хэдэн арван мянган пикселийг танин ялгаж чадах гэнэ.

Суулгац бичил компьютер болон дижитал камер суулгасан тусгай нүдний шилний тусламжтайгаар ажиллах бөгөөд шилийг зүүсний дараа электродууд нь нүдний торон бүрхүүлд нөлөөлж, хар цагаан хялбарчилсан зургийг харах боломжийг бүрдүүлэх гэнэ. Кибер торон бүрхүүлийн харах талбай нь ойролцоогоор 43 градус ба бусад ийм төрлийн төхөөрөмжүүдийнхээс хоёр дахин их аж.

Судалгааны багийн гишүүн Дьего Гецци “Бидний бүтээлийн тусламжтайгаар хараагүй хүмүүс бүрэн хэмжээний хиймэл хараатай болно.  Төхөөрөмж нь 10,4 мянган пиксельтай бөгөөд пиксель тус бүр нь торон бүрхүүлд бие дааж нөлөөлнө” гэжээ. Төхөөрөмжийг хулгана дээр туршсан төдийгүй тун удахгүй анхны суулгацаа хүнд тавих гэнэ.