БЛҮҮМБЭРГ: Монгол Улсын Ерөнхийлөгчийг улс төрийн өрсөлдөгчдөө халдсан гэж буруутгав

БЛҮҮМБЭРГ: Монгол Улсын Ерөнхийлөгчийг улс төрийн өрсөлдөгчдөө халдсан гэж буруутгав

Нью-Йоркод төвтэй “Bloomberg” компанийн албан ёсны мэдээллийн сайтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхий сайд асан Сү.Батболдын талаар нийтлэл гарчээ. Уг нийтлэлийг бүтэн эхээр нь орчуулан хүргэж байна.

-ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА В.ПУТИНТЭЙ ТОХИРОЛЦОЖ, ДЭЭД АЛБАН ТУШААЛТНУУДЫГ СУУДЛААС НЬ БУУЛГАХ ЭРХ МЭДЭЛ БҮХИЙ ХУУЛЬ ТОГТООМЖ БОЛОВСРУУЛСАН-

Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд Нью-Йоркийн шүүхэд өргөдөл гаргахдаа тус улсын өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгын удирдсан авилгын хэргийн хохирогч болсон гэж мэдүүлжээ. Тодруулбал, 2009-2012 оны хооронд Монголын Ерөнхий сайдаар ажиллаж байсан бизнесмен С.Батболд, Х.Баттулгыг олон шатны шүүх холбогдсон авилгын томоохон схемийг удирдсан хэмээн буруутгаж байна. Тиймээс ч ирэх зургадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд тэрбээр Х.Баттулгыг нэр дэвшихийг эсэргүүцэх бололтой.

Нью-Йорк хотод мягмар гарагт болсон шүүх хуралдааны үеэр С.Батболд “Энэхүү баримтыг Нью Йорк хотод буй чухал баримт нотолгоог олж, ард нь байгаа хүмүүсийг илчилж, одоогийн хуурамч нэхэмжлэлийг таслан зогсоох зорилгоор авчирсан" гэж мэдэгдсэн юм. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын төлөөлөгч хууль ёсны өргөдөлд байгаа нэхэмжлэлийг “хэт нэг талыг барьсан” гэж үзжээ.

Самбо бөхийн дэлхийн аварга, нэгэн цагт Дональд Трамптай харьцуулагдаж байсан Х.Баттулга 2017 онд засгийн эрхэнд гарахдаа “үндэстэн дамнасан корпорацууд Монголын байгалийн баялгийг хулгайлсан” гэж “популизм” хийж байсан юм. Тэрбээр өмнө нь засгийн эрхэнд байсан улс төрчдийг улс орноо гадаадын компаниудын ашиг сонирхолд нийцүүлж, худалдсан хэмээн буруутгасан.

С.Батболдыг хэд хэдэн хүний хамт Монголын хоёр том уурхайтай холбоотой авилгын схемийг зохион байгуулж, 250 сая долларын хууль бус ашиг олсон гэж буруутгажээ. Монголын засгийн газрын агентлаг, уул уурхайн төрийн өмчит хоёр компани С.Батболд нарын эсрэг АНУ, Их Британи, Хонгконг, Сингапур, Монголын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус агентлаг С.Батболдыг “JPMorgan Chase& Co”-той холбоотой гэдгийг нотлохоор Нью-Йоркийн холбооны шүүхэд хандаад байгаа юм.

Гэвч С.Батболд эдгээр нэхэмжлэлийн ард Х.Баттулгыг байх магадлалтай гэж үзэж байгаа бөгөөд JPMorgan-оос бичлэг авах гэж буй Монголын засгийн газрын оролдлогыг эсэргүүцэж байна.

С.Батболд “Орин Снайдер” цахим хуудсанд гаргасанмэдэгдэлдээ “Өнөөдөр АНУ-ын Дүүргийн шүүхэд өгсөн энэхүү нэхэмжлэлийн цаана байгаа улс төрийн жинхэнэ зорилго, Монголын ардчилалд ямар аюул тулгарч буйг илчилж байна” хэмээн дурджээ.

Үүнээс гадна С.Батболд гадаадад шүүх хуралд татагдан оролцож байгаа оролцогчдоос бичиг баримт шаардахыг зөвшөөрсөн дүрмийн дагуу тодорхой баримтуудыг өгчээ. Тэрбээр Нью-Йоркт төвтэй мөрдөн байцаах “K2 Integrity” фирмээс нотлох баримт олж авахыг зөвшөөрсөн шүүхийн тогтоолыг хүлээж байгаа юм. Тус фирм нь Монгол Улсын төрийн албан тушаалтнуудын шүүх ажиллагаа болон Ерөнхий сайд асантай холбоотой шүүх ажиллагаанд туслалцаа үзүүлж байсан аж.

Гэвч “K2 Integrity” одоогоор хариу өгөөгүй байна. Х.Баттулгын төлөөлөгчидтэй ч шууд холбогдох боломжгүй байгаа юм. С.Батболдыг авилгын хэрэгт буруутгаж буй Монголын талын төлөөлөгчид, хуульчид тайлбар авах хүсэлтэд ч мөн ямар нэгэн хариу өгөөгүй байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй тохиролцож, шүүгч, хууль сахиулах байгууллагын дээд албан тушаалтнуудыг суудлаас нь буулгах эрх мэдэл бүхий хууль тогтоомж боловсруулсан. С.Батболд өөрийгөө “ардчиллын тууштай өмгөөлөгч” хэмээн цоллож, түүнийг авилгын хэрэгт буруутгаж буй нэхэмжлэл нь Х.Баттулгын авторитарийн нэг хэлбэр. Х.Баттулгын гар дор дарангуйллын засаглал руу шилжиж Монголын залуу ардчилал аюулд ороод байна" гэж С.Батболд шүүхэд өгсөн мэдүүлэгтээ хэлжээ.

Мэдээллийг эх сурвалжаас ЭНД дарж уншина уу. 




Өнөөдөр бич өдөр

5 цагийн өмнө