БНСУ-д коронавирусийн вакцины эхний тунг хийлгэсэн зургаан хүнээс халдвар илэрчээ

БНСУ-д коронавирусийн вакцины эхний тунг хийлгэсэн зургаан хүнээс халдвар илэрчээ

БНСУ-д өнгөрсөн даваа гарагт/2021.03.08/ коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн гурван хүнээс халдвар илэрсэн талаар “Yonhap” агентлаг мэдээлж байсан. Тэгвэл өчигдөр /2021.03.09/ дахин гурван тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, өчигдөр “Pfizer” вакцины эхний тунг хийлгэсэн хоёр сувилагч болон эмнэлгийн ажилтнаас дахин халдвар илэрсэн байна.

Тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх агентлаг (KDCA) -аас вакцин хийлгэснээс хойш эсрэг биет үүсэхэд хамгийн багадаа 14 хоногийн хугацаа шаардлагатай тул дахин халдвар авсан нь вакцины үр дүнтэй холбоогүй. Тухайн иргэд вакцин тариулахаасаа өмнө эсвэл эсрэг биет үүсэхээс өмнө халдвар авсан байх магадлалтай гэжээ. 

Тус улс өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр “AstraZeneca”, “Pfizer” вакцинаар өндөр настан, эрүүл мэндийн байгууллагаас эхлэн хүн амаа дархлаажуулж байгаа юм.

Мэдээллийг эх сурвалжаас ЭНД дарж үзнэ үү. 

Эх сурвалж: Yonhap

 

 




Өнөөдөр бич өдөр

5 цагийн өмнө