Ши Жинпин ӨМӨЗО-ны эрх баригчдад хятад хэл дээрх сурах бичгүүдийг хүлээж авахыг даалгажээ

Ши Жинпин ӨМӨЗО-ны эрх баригчдад хятад хэл дээрх сурах бичгүүдийг хүлээж авахыг даалгажээ

БНХАУ-ын Засгийн газраас “2020 оны есдүгээр сараас эхлэн Өмнөд монгол /ӨМӨЗО/ -ын сургуулиудад хятад хэлийг нэгдүгээр ангиас нь заах, хятад хэл дээр хичээл орох” шийдвэрийг гаргасан байдаг. 

Иймд тус оронд “монгол хэл үгүй болох цаашлаад Монгол үндэстнийг Хятадад уусгах бодлого явагдаж байна” гэж манай улсад төдийгүй ӨМӨЗО, дэлхийн өнцөг булан бүрд БНХАУ-ын дээрх бодлогыг эсэргүүцэж жагсаал, цуглаан болж байсан юм. Тухайн үед БНХАУ-ын төрийн бодлогыг эсэргүүцсэн гэх шалтгаанаар 10 мянган хүнийг баривчилсан байдаг ч харамсалтай нь энэ тэмцэл амжилт олоогүй юм. Учир нь энэ сарын 1-ний /2021.03.01/ өдөр БНХАУ-д хаврын хичээлийн шинэ жилийн нээлт болсон бөгөөд энэ хичээлийн шинэ жилээс хятад, монгол сургуулийг нэгтгэж нэг захиргаанд оруулахаар болсон.

Харин БНХАУ-ын дарга Ши Жинпинь дунд сургуулиудад мандарин хэлийг түгээх, угсаатан хоорондын зөрчилдөөнийг зохицуулахыг Өвөр Монголын эрх баригчдад даалгажээ. Тодруулбал, Өвөр Монголын сургуулиудад хятад хэлийг эрчимжүүлэн заах, хятад хэл дээрх сурах бичгийг тарааж эхлэхийг онцолсон байна. Тэрээр Бээжинд болсон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн хурлын үеэр Өвөр Монголын депутатуудад хандан угсаатны нэгдлийг бий болгох, төрөөс гаргасан стандарт хятад хэл дээрх сурах бичгийг эргэлт буцалтгүйгээр хүлээн авах шаардлагатай гэж мэдэгджээ. Мөн угсаатны эв нэгдлийг хангахын тулд "тууштай, няхуур хүчин чармайлт" ашиглах ёстой гэжээ.

Эх сурвалж: South China Morning Post 




Өнөөдөр бич өдөр

5 цагийн өмнө