ЭМЯ-аас өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд хэсэгчилсэн хөл хорио тогтоосон байршлуудыг танилцууллаа. Үүнд:
- Сонгино-хайрхан дүүргийн 16 дугаар хорооны 26 дугаар байр
- Хан-Уул дүүргийн "Рапид" хорооллын 7 дугаар байрны 1 дүгээр орц
- Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны 481 дүгээр байр
- Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны "Буянт-Ухаа 2" хорооллын 1042 хотхон
- Баянгол дүүргийн 5 дугаар хорооны 119 дүгээр байрны 2 дугаар орц
- Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 42 дугаар байрны 2 дугаар орц
- Баянгол дүүргийн 25 дугаар хорооны "Голден парк 2" хотхоны 301 дүгээр байр
- Чингэлтэй дүүргийн 17 дугаар байрны 3 дугаар орц багтаж байна.
Сүүлийн 24 цагт илэрсэн халдварын шинэ тохиолдлуудыг дүүргээр нь бүсчилбэл,
- Баянзүрх дүүрэгт-20
- Баянгол дүүрэгт-13
- Сүхбаатар дүүрэгт-5
- Сонгино-хайрхан дүүрэгт-4
- Чингэлтэй дүүрэгт-4
- Хан-Уул дүүрэгт-17 тус тус бүртгэгджээ.