Далай лам өчигдөр /2021.03.06/ “AstraZeneca” компанийн “Covishield” вакцины эхний тунг тариулжээ. Өдгөө 85 настай тэрээр вакциныг гэртээ хийлгэнэ гэж байсан ч Дарамсала дахь эмнэлэгт ирж тариулсан байна. Мөн түүнтэй хамт 10 гаруй лам вакцин хийлгэсэн аж.
Тэрээр вакцин хийлгэсний дараа “Би вакцинаа хийлгэлээ. Олон хүн надтай адил вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна” хэмээн ярьжээ.