Дэлхийн хамгийн хөгшин шувуу гэгддэг “албатрос” /номхон далайн хойд хэсгийг хамарсан том далайн шувуу/ саяхан өндөглөжээ. Висдом/wisdom буюу мэргэн ухаан/ хэмээх нэртэй уг албатрос шувуу өнгөрсөн оны 11 дүгээр сард өндөглөсөн байна. Харин энэ оны хоёрдугаар сарын 1-нд Номхон далайн хойд хэсэгт орших зэрлэг ан амьтдын хоргодох газарт өндөг нь хагарч, дэгдээхийтэй болсонгэж АНУ-ын Загас, ан амьтны алба (USFWS) мэдээлжээ.
Альбатросууд ихэвчлэн 12-40 жил амьдардаг. 5-7 жилийн туршид нэг өндөг гаргадаг. “USFWS” Висдомыг амьдралынхаа туршид 30-36 дэгдээхийтэй байсан гэжээ. Хамгийн сүүлд 2013 онд өндөглөж байсан бөгөөд дахин өндөглөхгүй гэж шувуу судлаачид таамаглаж байсан ч ийнхүү 70 насандаа өндөг гаргасан байна.
Альбатросууд нь хамгийн том, хамгийн урт далавчтай нисдэг шувуудын тоонд багтдаг төдийгүй 3,7 м өндөрт хүрч нисэж чаддаг гэнэ. Ихэвчлэн далайн загас, жижиг хавчаар хооллодог. Далайн алслагдсан арлууд дээр ихэвчлэн үүрээ засдаг байна.
Эх сурвалж: BBC