Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн 38 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 00:26 цагт онцгой байдлын газар хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 8 км зам туулан 00:35 цагт очиход иргэн З-ын 8х8 метрийн хэмжэээтэй байшин шатаж байсныг 2 цаг 20 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Д /27 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. Тиймээс иргэд та бүхэн ахуйн гал түймрийн аюулаас сэрэмжилнэ үү.