Японы тэрбумтан Юсаку Маезава дэлхийн өнцөг булан бүрээс найман хүнийг сонгож сар руу аялуулахаа мэдэгджээ. Тэрээр 2023 онд Илон Маскийн “SpaceX” хөлгөөр сар руу нисэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ аялалдаа үндэс угсаа, гарал үүсэл хамаарахгүй найман хүнийг урьсан байна.
Уг аялалд нэгдэхийг хүссэн хүн хоёр шалгуурыг хангасан байхад болох аж. Нэгдүгээрт, нийгмийн сайн сайханд чиглэсэн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байх. Хоёрдугаарт, багийн гишүүдтэйгээ нэг зорилго, адилхан хүсэл эрмэлзэлтэй байх гэжээ.
Загварын бизнес эрхлэгч тэрээр өмнө нь сарны аялалд уран бүтээлчдийг авч явахаар төлөвлөж байсан ч дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст боломж олгохыг хүссэн учраас бодлоо өөрчилжээ.
2018 онд Маезаваг Илон Маскийн эзэмшдэг “SpaceX” компанийн саран дээр очих аяллын анхны хувийн зорчигчоор нэрлэж байсан юм. Маезаваг саран дээр очихын тулд төлсөн үнэ нь одоогоор нууц хэвээр байна. Гэсэн ч ойрын эх сурвалжийн мэдээлснээр “маш их мөнгө” зарцуулж байгаа аж.
Watch this video to learn more about the selection process. It also contains a special message from @elonmusk #dearMoon
— Yusaku Maezawa (MZ) (@yousuckMZ) March 2, 2021
↓Check the full versionhttps://t.co/i3ucR6BB44 pic.twitter.com/B3d8g0JvvP
Эх сурвалж: BBC