АНУ-ын НАСА агентлагийн хөөргөсөн “Perseverance rover” судалгааны төхөөрөмж сансарт долоон сар аялсны эцэст өнгөрсөн сарын 18-ны өдөр Ангараг дээр газардсан. Судалгааны төхөөрөмж газардсан цагаасаа улаан гарагийн экватороос 49 км-ийн зайд орших Жезеро Кратер хэмээх нуурын тогоо орчмын зургуудыг илгээж буй. Тэгвэл өнөөдөр өглөө дахин өндөр нягтаршил бүхий зургуудыг НАСА-руу илгээжээ.
Эх сурвалж: NASA