Улаанбаатар хотоос Увс аймгийн Улаангом хотод очсон нэг иргэнийг коронавирусийн сэжигтэй тохиолдол гэж үзэн, тусгаарласан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Увс аймгийн Улаангом сум, 3 дугаар баг, "Нисэхийн 60 айл" байранд гэр тусгаарлалтад орсон иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан талаар тус аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Тухайн иргэн нь халдвартай иргэний нэгдүгээр зэргийн хавьтагч байсан бөгөөд Улаанбаатар хотод хийлгэсэн ПСР-ын шинжилгээний хариу нь “сөрөг” гарсан тул тэрээр ийнхүү Увс аймаг руу зорчсон байсан юм.Улмаар Увс аймгийн Улаангом, Малчин, Наранбулаг гэсэн дөрвөн сумаас гарах автомашин болон иргэдийн хөдөлгөөнийг энэ сарын 03 /2021.03.03/ өдрийн 23:00 цаг хүртэл хязгаарлаад байсан билээ.