Засгийн газрын энэ сарын 24-ны өдрийн хуралдаанаар аймаг, сум, тосгон, баг дахь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхэд харах төвийн хичээлийг өнөөдрөөс /2021.03.01/ эхлүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэ дагуу хөдөө, орон нутагт хичээл танхимд эхэлж байна.
Танхимын сургалтыг зөвхөн хоцрогдол арилгах чиглэлээр хэсэгчилсэн байдлаар явуулж байгаа юм. Харин Улаанбаатар хотод танхимын сургалтыг энэ сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөөд байгаа юм.