Европын холбооны санхүүжилттэй Эрасмус плас (Erasmus+) хөтөлбөрийн хүрээнд Чехийн Масарик их сургуульд бакалаврын болон ахисан түвшний хөтөлбөрийн богино хугацааны солилцооны хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад урьж байна. Хөтөлбөрт хүсэлт гаргагч нь МУИС-ийн үндсэн суралцагч байх ёстой бөгөөд МУИС-ийн Хамтын ажиллагааны хэлтсээр (Erasmus Code: Ulaanbaatar) дамжуулан хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргана.
Хөтөлбөрийн хугацаа, хамрагдах хүний тоо:
Оюутан солилцоо: 1 хичээлийн улирал буюу 5 сар (1 оюутан)
Тэтгэлгийн хэмжээ: Замын зардал болон сарын 800 еврогийн тэтгэлэг олгоно.
Тавигдах шаардлага:
Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй буюу IELTS 5.5, TOEFL IBT 70 оноотой байх
Бакалаврын оюутан МУИС-д 2-оос дээш, ахисан түвшний оюутан 1 болон түүнээс дээш улирал суралцсан байх
Бүрдүүлэх материал: /Дараах материалуудыг англи хэл дээр бүрдүүлнэ./
Суралцах захидал буюу Motivation letter
Товч танилцуулга/ CV
Оюутны тодорхойлолт
Дүнгийн албан ёсны тодорхойлолт
Хэлний мэдлэгийг тодорхойлох батламж
Докторын оюутан бол Масарик их сургуулийн зөвлөх багшийн зөвшөөрсөн захидал болон судалгааны төлөвлөгөө
Паспортын хуулбар
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2021 оны 3 дугаар сарын 30 хүртэл
Товлогдсон хугацаанд багтаан холбогдох материалын хуулбарыг PDF нэг файл болгон Хамтын ажиллагааны хэлтсийн [email protected] цахим хаягаар явуулна. Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй.
Дэлгэрэнгүй мэдээллийн ЭНД ДАРЖ үзнэ үү.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС