Германы канцлер Ангела Меркель парламентын чуулганд үг хэлснийхээ дараа амны хаалтаа индэр дээр мартжээ. Дараа нь ширээндээ суух үедээ гэнэтхэн санаж, ихэд сандарсан байна. Энэ мөчийг харуулсан бичлэгийг “Ройтерс” агентлаг твиттер хуудсандаа нийтэлж олон хүнд инээд "бэлэглэжээ". Уг бичлэгийг цахим сүлжээнд 1,4 сая хүн үзэж, хоёр мянган хүн твиттерт "retweet" буюу “дахин” жиргэсэн байна.
Angela Merkel panics as she forgets her face mask on the lectern after a speech pic.twitter.com/qC4GAeWpVt
— Reuters (@Reuters) February 19, 2021