Хямдралтай худалдаагаар авсан шаазан аяга нь 500 мянган ам.доллараар үнэлэгджээ

Хямдралтай худалдаагаар авсан шаазан аяга нь 500 мянган ам.доллараар үнэлэгджээ

АНУ-ын нэгэн иргэн хямдралтай худалдаанаас 35 доллараар Хятадын цэцгэн хээтэй шаазан аяга худалдан авчээ. Үүний дараахан тэр аяганы гэрэл зургийг дуудлага худалдааны мэргэжилтнүүдэд илгээж, түүхэн үнэт эд зүйл болохыг мэдсэн байна. Бадамлянхуа, цээнэ, анар цэцэгсийн хээ угалз бүхий цэнхэр, цагаан өнгө хосолсон тус шаазанг анх Мин гүрний үед Хятадын эзэн хааны шүүх захиалгаар  хийлгэж байжээ.

Нарийвчилсан үзлэгээр шаазанг 1403-1424 онуудад Хятадын захирч байсан Ёнглэ эзэн хааны ордноос гаралтай болохыг тогтоосон бөгөөд тусгай тэмдэглэгээтэй байсан аж. Үнэт эдлэл гэдгийг тогтоосны дараа тус аяганы үнэ 14300 дахин өсөж 300-500 мянган ам.доллараар үнэлэгдсэн байна.

Дуудлага худалдааны ажилчдын мэдээлснээр уг шаазантай яг адилхан зургаан аяга өнөөдрийн байдлаар олдоод байгаа бөгөөд Тайвань дахь Үндэсний ордон музей,  Британийн музей, Лондон дахь Виктория, Альбертийн музейд тус тус хадгалагдаж байгаа юм.

Хятадын Ёнглэ эзэн хааны үед хийгдсэн шаазан эдлэлүүд тун алдартай, бөгөөд ховорд тооцогддог. Чухам энэ үед хамаарагдах эртний ховор бүтээл ямар замаар хямдралтай худалдаанд очсоныг одоо мэргэжилтнүүд судалж байгаа аж.Түүнчлэн олдворыг ирэх сарын 3-нд болох "Азийн долоо хоног" буюу бүс нутгийн өнцөг булан бүрээс олдсон эртний эдлэлийн дуудлага худалдаагаар зарахаар болсон байна. 

Эх сурвалж: CNN