Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Улиастайн ферм” гэдэг газар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.25-ны өдрийн 15:08 цагт онцгой байдлын газар хүлээн авчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 22 км замыг туулан 15:55 цагт очиход иргэн Н-ийн 3×4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн Н /73 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн мөрдөгчид шилжүүлж өгсөн байна. Иймд иргэд та бүхэн ахуйн гал түймрийн аюулаас сэрэмжилнэ үү.