Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар өнөөдөр /2021.02.25/ “Идэвхтэй хөдөлгөөн-Спортын шилжилт”-ийн төлөвлөгөөгөө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцууллаа.
Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Н.Түвшинбаярыг зөвлөхөөрөө ажиллуухаар болжээ. Дашрамд дурдахад, Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах зөвлөхөөр А.Амундра, Эдийн засгийн бодлого, төсөл хөтөлбөрүүдийг хариуцсан зөвлөхөөр Т.Хаш-Эрдэнэ, Хууль зүйн бодлого хариуцсан зөвлөхөөр Л.Цэдэвсүрэн, Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр Э.Болормаа нар томилогдон ажиллаж байна.