"АстраЗенекагийн вакцин хийлгэсэн Ерөнхий сайдад ямар нэгэн сөрөг шинж тэмдэг илрээгүй"

"АстраЗенекагийн вакцин хийлгэсэн Ерөнхий сайдад ямар нэгэн сөрөг шинж тэмдэг илрээгүй"

Хоёр хоногийн өмнө буюу хоёрдугаар сарын 23-ны өдөр манай улс коронавирусийн эсрэг дархлаажуулалтаа албан ёсоор эхлүүлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар вакцины эхний хоёр тунг хийлгэсэн билээ.

Тэгвэл өнөөдрийн ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд нарт сөрөг шинж тэмдэг илрээгүй талаар мэдээллээ. Тэрбээр “Астразенека вакцин хийлгэсэн хүмүүсийн 3-5 хувьд нь бие сульдах, халуурах, хэсэг газрын хөндүүрлэх зовуур гарч байна. Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд нарын хувьд биеийн байдал сайн, ямар нэгэн сөрөг урвал илрээгүй байна. Дөнгөж сая 10 минутын өмнө Эрүүл мэндийн сайдтай уулзаад ирлээ, ямар нэгэн зовуургүй ажлаа хийж байна” гэв.