ВИДЕО: Эквадорын шорон дахь гэмт хэргийн бүлэглэлүүдийн хооронд мөргөлдөөн гарч 62 хүн нас баржээ

ВИДЕО: Эквадорын шорон дахь гэмт хэргийн бүлэглэлүүдийн хооронд мөргөлдөөн гарч 62 хүн нас баржээ

Эквадор улсын гурван хотын шоронд үймээн самуун дэгдэж, 62 хоригдол нас баржээ. Учир нь шоронд орсон гэмт хэргийн бүлэглэлүүдийн этгээдүүд хоорондоо зодолдсон мөн үүнийг ашиглан оргон зайлах гэж оролдсон хоригдлуудаас болж үймээн самуун дэгдсэн байна.

Одоогоор орон нутгийн 800 гаруй цагдаагийн газар хорих ангиудыг хяналтад аваад байгаа бөгөөд шуурхай албаны хэдэн зуун офицер томилогдон ажиллаж байгаа аж. Албаныхны мэдээлснээр, гэмт хэргийн хоёр бүлэглэл хорих ангийн дотор байр сууриа тогтоохыг эрмэлзэж байжээ. Мөргөлдөөн даваа гарагийн орой эхэлж, мягмар гарагийн өглөө гэхэд шуурхай албаныхан очсоноор намжсан байна. Мөн хоригдлууд зодолдох явцдаа зэвсэг ашигласан тул Эквадорын Ерөнхийлөгч Ленин Морено Батлан хамгаалах яаманд хандан, шоронгийн гаднах бүсэд галт зэвсэг, сум, тэсрэх бодисын эсрэг хатуу хяналт тавихыг үүрэг болгосон байна.

Тул улсын шоронгийн байгууламжууд 27,000 орчим хоригдолд зориулагдсан боловч хэмжээнээсээ хэтрэн 38,000 орчим хоригдол болжээ. Мөн сүүлийн жилүүдэд шоронгийн үймээн самуун ихээр гарах болж, олон хүн амиа алдсан байна.