БНСУ-д тамхины иш худалдаж авах аян эхлүүлжээ

БНСУ-д тамхины иш худалдаж авах аян эхлүүлжээ

Сөүл хотын Ганбүг дүүрэг 3 сараас эхлэн тамхины иш худалдаж авахаа мэдэгджээ. Ингэснээ гудамжинд хаягдсан тамхины ишийг цуглуулж жинлүүлэн, хүндийн хэмжээгээр нөхөн төлбөр авах боломжтой бөгөөд үүний үр дүнд гол ус, далайруу урсан орох эрсдэлийг багасгах зорилготой ажээ.

Энэхүү төсөл нь өнгөрсөн жилийн нэгдүгээр сараас хэрэгжих ёстой байсан бөгөөд Ковид 19-ын нөлөөгөөр хойшлоод байсан байна. Байгаль орчны яамны судалгаагаар өдөрт 12.460.000 орчим тамхины иш хаягдаж, энэхүү хаягдсан тамхины иш нь бохир усны хоолой болон борооны усанд урсан гол, далайруу орж усны экосистемийг алдагдуулж аюултай нөхцөл үүсгэж байна хэмээн үзэж байгаа гэнэ.

20 наснаас дээш Ганбүг дүүргийн иргэн л бол хэн ч оролцож болох бөгөөд 1г тамхины ишийг 10 воноор худалдан авах буюу 1 кг (10.000 вон) ба сард хамгийн дээд тал нь 30.000 вон авах боломжтой ажээ.

Эх сурвалж: Korea Times