Р.Базар $3 саяын нисдэг тэрэг, $400 мянгын  “Lamborghini” хөглөж Холливудын жишгээр Монголд амьдарч байна

Р.Базар $3 саяын нисдэг тэрэг, $400 мянгын “Lamborghini” хөглөж Холливудын жишгээр Монголд амьдарч байна

Холливудын кино дээрх баячууд л хувийн нисдэг тэргээр зугаалж, үнэтэй автомашинаар давхидаг гэсэн ойлголт олон хүмүүст бий. Тэгвэл манай улсын гурван сая гаруйхан иргэний дотор 3.3 сая ам.доллар буюу 10 тэрбумын үнтэй хувийн нисдэг тэрэг,  400 гаруй ам.доллар буюу 1 тэрбум төгрөгийн үнэтэй тансаг автомашин хөлөглөдөг нэг эрхэм байдаг нь “баян Базараа” буюу Р.Базар юм. 

-3.3 САЯ АМ ДОЛЛАРЫН НИСДЭГ ТЭРЭГНИЙ ЖИНХЭНЭ ЭЗЭН НЬ “АЛТАЙН ХҮДЭР” КОМПАНИЙН ЗАХИРАЛ Р.БАЗАРЫНХ БАЙЖЭЭ-

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт “Airbus Helicopter H130” гэх шинэ нисдэг тэрэг манай улсын хилээр орж ирсэн мэдээлэл цахим орчинд гарч, олон нийтийн анхаарлыг багагүй татсан. Тухайн үед зарим иргэд УИХ-ийн нэр бүхий гишүүдийнх гэх мэтээр олон янзын таамаг дэвшүүлж байсан ч удалгүй тухайн онгоц нь ИНЕГ-ын албаны дарга асан Э.Энхзоригийн “Sky Jet” гэх компанийн нэр дээр орж ирсэн нь тодорхой болсон юм. 

Тэгвэл бидэнд олдсон мэдээллээр тус нисдэг тэргэний жинхэнэ эзэн нь “Алтайн хүдэр” компанийн эзэн Р.Базар юм байна.

"Airbus Helicopter H130" нисдэг тэрэг гааль дээр бууж байгаа нь

“Алтайн хүдэр” компани өдгөө Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт Таяннуурийн уурхайгаас төмрийн хүдэр олборлодог ба жилд 2,4 сая тонн төмрийн хүдэр урд хөрш рүү гаргадаг гэсэн мэдээлэл бий. Түүний худалдаж авсан гэх “Airbus Helicopter H130” гэх шинэ нисдэг тэрэг нь 10.68 метр урттай, 3.34 метр өргөн, 1377 кг жинтэй ба 640 литр шатахууны банк, 2727 кг ачаа тээвэрлэх хүчин чадалтай аж. Өөрөөр хэлбэл, 848 морины хүчтэй юм байна. 

-ОДООГООС ГУРВАН ЖИЛИЙН ӨМНӨ 400 ГАРУЙ АМ.ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ “LAMBORGHINI”АВТОМАШИНЫГ МӨН ТУС ЭРХЭМ МОНГОЛД ОРУУЛЖ ИРЖЭЭ-

Түүний хувьд 2018 онд мөн 400 гаруй мянган ам.долларын үнэтэй “Lamborghini” автомашин хоёрыг оруулж ирэн олон нийтийн нүдийг хужирлаж байсан нэгэн. Холливуд болон дэлхийн оддын  гангараа болсон тус машиныг чухам хэн оруулж ирснийг олон нийт ихэд сонирхож байсан юм.

Шар өнгөтэй "Lamborghini Aventador"-ийн үнэ 420 мянган ам.доллароос эхэлдэг бол улаан өнгөтэй "Lamborghini Huracan" 320 мянган ам.доллароос эхэлдэг байна. 

2018 онд Монголд орж ирсэн хоёр "Lamborghini" автомашины нэг

Энэ мэтчилэн Холливудын оддын амьдралаар амьдарч яваа түүний хувийн амьдралд олон нийт тийм ч ам сайтай байдаггүй аж. Тодруулбал, тав дахь амьдралаа эхлүүлээд байгаа түүний хувийн амьдралынх нь бүх л мэдээлэл цахим ертөнцөд дэлгэрэнгүй  тавигджээ. Тэрээр анхны амьдралаа Нараа гэх бүсгүйтэй эхлүүлж байсан ч удалгүй дуучин Д.Оюунтүлхүүр, дуучин Б.Болдын “Захиа” гэх дууны клипэнд тоглодог Б.Оюу гэх бүсгүй дараагаар нь фото мисс Д.Ариунцэцэг нартай амьдрал зохиосон. Гэвч удалгүй дахин шинэ амьдралаа эхлүүлж олон нийтэд “Сүүн далай ээж” дуугаараа танигдсан Ч.Аззаяа гэх охинтой тав дахь амьдралаа эхлүүлсэн байна. Гэсэн ч тав дахь эхнэрээсээ дахин салсан талаарх мэдээлэл ч цахим орчинд гарчээ. Дэлхий даяар цар тахал дэгдэж улс орнуудын эдийн засгийн байдал хүнд байгаа энэ үед 3,3 сая ам.долларын үнэтэй хувийн нисдэг тэрэг худалдаж авсан түүнийг олон нийт чамгүй гайхаж байгаа аж.