22 долоо хоногтой дутуу төрсөн бяцхан охин эмнэлгээс гарчээ

22 долоо хоногтой дутуу төрсөн бяцхан охин эмнэлгээс гарчээ

Дөнгөж 22 долоо хоногтойдоо хорвоод мэндэлсэн София Виктория Бирина охин саяхан эмнэлгээс гарчээ. София энэ оны хоёрдугаар сарын  1 орчим төрөх ёстой байсан ч таван сарын өмнө буюу аравдугаар сарын 2-нд таван сартайдаа дутуу төрсөн байна. Тухайн үед хамгийн бага хоногтойдоо төрсөн Шотландын иргэн болж байсан бөгөөд эмч нар түүнийг амьд үлдэх магадлал 10 хувь гэж байжээ. Гэсэн ч охины бие өдрөөс өдөрт сайжирсаар ийнхүү 132 хоногийн дараа эмнэлгээс гарсан байна.

София 500 гр жинтэй, 26 см өндөртэй төржээ

София төрөхдөө 500 гр жинтэй, 26 см өндөр хүний гарны хэмжээтэй бараг л адил хэмжээтэй байжээ. Анх харахад арьс нь нэвт гэрэлтэж буй мэт, маш эмзэг байсан тул эцэг, эх нь тэврэлгүй долоо хоносон аж.

Бяцхан охин зүрхний гажиг, тархины цус алдалт, нүдний өвчин, дутуу төрсөн ретинопати (ROP) болон олон тооны халдварыг даван туулсан байна. Мөн уушги нь бүрэн хөгжөөгүй тул долоон удаа цус сэлбэж, амьсгалын замын хямралын шинж тэмдэг илэрч байжээ.

Охины ээж Эгижа “Би 20 долоо хоногтойдоо эход үзүүлэхэд бүх зүйл хэвийн гэж байсан. Үүнээс долоо хоногийн дараа дахин өвдөлт мэдрэгдэж эмнэлэгт үзүүлсэн. Гэтэл намайг төрөх гэж байна гэсэн. Би охиноо амьд байгааг мэдээд үнэхээр их баярлаж байлаа. Эмнэлэгт өнгөрөөсөн 132 хоног үнэхээр айдастай байсан. Бид охиноосоо нэг ч хором хараа салгаагүй” гэжээ.  

Эх сурвалж: CNN